Unuudur minii tursun udur

Орчлонд мэндлээд хорьдох зундаа золгохдоо
Од шүүрэхтэй адил олон зүйлийг олж чадлаа
Огторгуй тэнгэр мэд уудам хүний амьдралд
Олосноосоо алдсан нь илүүг ойлгож ухаархад
Энэ юу ч биш гэж эргэж харалгүй урагшилна
Эндэр дээр гарсан мэт эрх чөлөөг мэдрэнэ
Эцэг эхийнхээ ачийг авсан аа санах ч хариулаагүй
Эрдэм ном сурсан ч энэрэх хайрлахыг сураагүй
Харгис хатуу хүн болох гэж хөгшин эцгээ зовоосон билүү
Хадамд мордох гэж яарахтай адил харьд гараад одсон билүү
Хамаг бие шанлал дүүрэн халин урсана атаа хорсолоор
Харанхуй шөнийн сарыг харан хардан суух нь хачин болно
Энрэх хайрлах нигүүсэх сэтгэл энэ биед минь тутмаг байж
Эвдрэх туних эргэлзэх мэдлэгт энэ насаараа л суралцаж
Эрээн цоохорт татагдаж эвлүүлж зүүхээс татгалзаж
Элэг бөөр нуруу нугсаа ухрангуй дайнд өөрөө мордуулж
Хазайх мөртлөө хайхрамжгүй хайрлах мөртлөө халамжгүй
Хүссэн хэрнээ мөрөөдөлгүй хүн хэрнээ ухаангүй
Хайран сайхан залуу насаа хорь хүрч байж хайралалаа
Харин ч эрт саналаа гэж намайг хамаг бүхэн хамгаалалаа

Чамд зориулаагүй гэжүү