Бас л би


Намайг чи бодож байгаа
Ямар хүн болдоо гэж
Ядах юмгүй хүүрний
Нууцлах юмгүй өөрийнхөө тухай бичлээ


Ардчилалын босгон дээр бүтээгдсэн
Аав ээж ах эгч нар тосож хүлээсэн
Ардын сургуульд хүмүүжиж хоригдсон
Алиа хошин занга тэндээс олсон
Гурван сургуулийн нүүрийг үзсэн
Гутлаа яаж зөв үдэхийг тэднээс сурсан
Гутарч алхах ёсгүйг анхаарсан
Гундаж явахад түших найз олсон
Эндэж явсан үе надад зөндөө
Эргэлтэх хорвоо тэгэхэд намайг аварсан
Эцгээсээ өвөлж авсан зүйл минь хоолой
Энэ л хүнд би машид их өртэй
Улсын тэргүүний сургууль төгссөн
Урлаг уран сайхныг нэлээн сонирхсон
Уулзах хүмүүстэйгээ боловсон харьцаатай
Уурлаж бухимдахаараа жоохон халгаатай
Хоолоо зохицуулдаггүй болохоор мяраалаг гэдэг
Хоолой минь зөв учир дуулахыг хүсдэг
Хүссэн бүхэндээ хүрч байж буудаг
Хэрцүү ч гэсэн өрөвчхөн сэтгэлтэй
Үнэн ч сэтгэлээ хэлдэг хүн тоотой
Үнэхээр итгэсэн хүндээ ээлтэй
Үүрд хайртай байх эмэгтэйг сонгоно
Үүрд түүнтэйгээ жаргахаар зориглоно

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү