Нүгэлт энэ хорвоод нүдний гэм шиг хайрлаж явах ёстой хүнээ хээр хөдөө хаясан мэт хэнэггүй явсандаа шийтгэл хүлээхдээ бэлэн байна. Сувдаа би чамд хайртай.
Хайр хүнийг яаж өөрчилдөгийг
Харалган би сая л ухаарлаа
Хар дарсны халуун амтанд шатаж
Харанхуй дор нүгэл үйлдэж хэвтэхдээ
Хэзээ ч дахиж хорвоо эргэхгүй юм шиг аашилаж
Хэтэвчний зузаанд хууртан
Хэнэггүй эрх охин шиг аашилсанд
Хээв нэг инээх биш
Хэрэгтэй үед нь ухаарч ойлгоорой.
Муу санаж явсан үе надад бий
Муйхарлаж зөрүүдлэхийн мууг ойлогсон
Миний ч мэдэхгүй зүйлсэд шунаж
Мөрөөдлөө би зөвхөн чамаар хэвжихдээ
Маргааш үгүй харгуйгаар хэсэж
Мэдрэл юм шиг тэнүүчлэхдээ
Мэдсэн зүйлсээ мэдээгүйм шиг
Мэлэрсэн чигтээ иргээгүйдээ
Мэхийн ёслож уучлалт гуйя.
No comments:
Post a Comment