Яах вэ дээ

Өчигдөр маргааш ялгаагүй өнөөдөр өөрөө баймаар байна. Сувдаад хайртай
Чамдаа хайртайгаа мэдээд
Чамдаа хайраа би илчлээд
Зүүд шиг л өдөрүүд урсаад
Зүрх дэндүү хүчтэй лугшаад
Эхээс төрөөд өдийг хүртэл
Ухаан ороод одоог нөхтөл
Элдвийн зүйлийг өчнөөн үзсэн ч
Энэ их хайрыг эдлээгүйд хорсож
Хайр гэх дөрвөн үсэг
Хагцал шанлалтай нэгэн бүлэг
Хамтдаа дандаа цугт нь туулах
Хамаг сэтгэлийг ухаангүйтүүлэгч
Мартаж чадахгүй ганцхан хайр
Маргах ёсгүй зовлонг дайна
Маргааш өчигдөр ялгаагүй
Мөнхөд өнөөдөр өөрөө баймаар байна.

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү