Unknown

Нэг дуу дуулмаар санагдаад дуулах гэж шөнжин үзээд дууссангүй дуусах ч үгүй биз дээ тэхдээ яахав яг дуулж байхад их сайхан мэдрэмж жинхэн кайф-ийг авч чадлаа. Нээрээ хэрвээ уншвал нэр бодчоорой за чи ч бодохгүй л дээ өөрөө тэгэж байгаад нэг нэр олноо.Сд247

Одоо ч гэсэн чи миний мөрөөдөлийн охин
Одод тэнгэртэй ч гэсэн чамайгаа өхөөрдөн хононо
Охин тэнгэр чи миний өдийг хүрсэн ч хайрыг хөтлөнө
Олон зүйлс өнгөрсөн ч гэсэн одоо л бүх юм хайраар эхлэнэ
Чамайг би гомдоосон уурлуулсан уйлуулсан
Чамд хэлэх үг болгон чин зүрхийг агуулсан
Чихэнд минь чи хэлээч чи хэзээ ирэх вэ гэдгээ
Чи л зөвхөн минийх гэж чи үргэлж итгээч
Баярлуулсан үед харам сэтгэлийг итгүүлээч
Бахархаж ярих зүйл надад чи минь үлдээгээч
Бүлээн агаараар чи бид хоёр зэрэг амьсгална
Бүтэлгүй байсан надаас бүх зүйл нисэж одно
Надаас холдохвий гэхээс би үргэлж айжийсэн
Намайг зовоох үйлдэл болгонд зүрх чичирч байжийсэн
Надаас битий яв би чамаас үүнийг хүснэ
Нарт тэнгэр чамтайгаа би үргэлж дүүлэн ниснэ

ОРОЙ БҮР ЦОНХНЫ ЧИНь ДООР
ОДОД ТООЛОН ШӨНЖИН СУУНА
ОДОО Ч ХАМААГҮЙ НАДДАА ИР
ОРОЙТСОН Ч ГЭЛЭЭ ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ

Орхиод чамаас салахдаа оройжин би уйлжийсэн
Онгон багийн солиорол онж намайг зовоож байсан
Онгироо зангий минь овиогүй илрэл энэ үү гэв
Онгорхой зүрхний чинь хаах цаг нь ирчих  вүү тэ
Гансрах сэтгэлийн гал цог нь чи гэлээ
Ганган хээнцэр чи намайг юундаа ч тоох билээ
Голыг чинь би олоогүй зүрхийг чинь зочоосон
Гарсан галийн дөлөнд өөрөө шатаж хайлсан
Би муу залуу гэх чиний үнлэмж хангалттай
Бишээ гэх хуурамч үг надад зохихгүй нь ойлгомжтой
Богино хайр байдаггүй байлгасан нь муу залуу
Боргилсон цус хэлнэ чи үүнийг түүнээс асуу
Өрөвдүүлэх гэж оролдсон олон арга бүтэлгүй
Өрөвчхэн сэтгэлийн итгэл мөхөх боломжгүй
Өнгөнд чинь хууртсэн би эрвээхэй шиг бишээ
Өнчин ганцхан зүрх хүлээх амьдралын бодит жишээ

ОРОЙ БҮР ЦОНХНЫ ЧИНь ДООР
ОДОД ТООЛОН ШӨНЖИН СУУНА
ОДОО Ч ХАМААГҮЙ НАДДАА ИР
ОРОЙТСОН Ч ГЭЛЭЭ ЧАМАЙГ ХҮЛЭЭНЭ

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү