Бүгд хайр хоол ч бас хайртай зүйрлэх юм бол гоё юм байна.Сд 247
Хайр дурлал бол хоолтой адилхан зүйл юм
Хайруулын тавга нь бидний амьдрах орчин мөн
Давс хужирыг нь тааруулах таатай орчин чинийх юм
Дэргэд нь харж зогсоогоод түлэх үе ч зөндөө байдаг л юм
Амталсан хоолноос амсах боломж надад олон олдсон
Амьтай бүхнийг зочроосон алдарт хуурга хийх юмсан
Ажилгүй юмнууд дандаа л амархнаар нь шөл зооглоно
Алим жимсхэн хараад халуурч тэндээ үргэлж шуурна
Жор олон ч гэсэн таалагдах увидас нь нэг билээ
Жорлонд суулгаж олон хоног өвтөгдөг нь зөндөө шүү дээ
Жирэмсэн хүн хурц ширүүн хоолны үнэр авч чаддаггүйшдээ
Жирэмсэн хүн хурц ширүүнээр дурлахгүйн ойлгомжтойшдээ
Ийм болохоор яаг адилхан хайр дурлал амтат хоолтой
Итали дарс зассан ширээ зүйрлэшгүй бэлэн гоймонтой
Жирийн нэг гуанзны хоолоор гэрийнхээ хоолыг бүү орлуул
Жинхэн гараа гаргаж хийгээд үхэн үхтлээ ходоодоо борлуул
Банш бууз хуушуур цуйван бантан үхрийн сээр хавирга
Бүхэл мах хонины толгой гуралтай шөл шийр цувдаа
Бүгдийг нь өөрийнхөөрөө амтлаад засаж тордчихвол
Бардамхан хүмүүсын арааны шүүсийг нь савируул
Эхнэрүүд минь цагаан хоолоор битгий үргэлж дайлаач
Эрчүүд минь эхнэртээ оройн хоол нь дээр дарс бэлгэлээч
Ширээгээ засаад шинхэн хоолоо хамтдаа халуухан зоогло
Шинэ хоолны жор зохио тэгээд үргэлж хайрыг хайрла
Идхэд ч гэсэн эрүүл хоололтын журам гэж бий
Идчээд унтаад өгвөл хийсэн хүндээ ч урам үгүй
Хоол голж болохгүй амны чинь хишиг ардаа гарна
Хорлогдсон юм болно өөр хоол хийж чадхаа болино
Ганган хээнцэр охид ч галзуу хоолонд ухаан алдана
Гол нь чи тэднийг өөртөө татхаар хоолооp аргал
Хамгын гол нь хор болж хүн үхүүлэх хоол
Хэзээ ч хийж хүнд биш өөртөө битий лай бол
No comments:
Post a Comment