Танихгүй охинд өгсөн хайр

Тэрэлсэн хэдэн үгсээ чамдаа дэлгэе. Намайг зөвхөн чи өөртөө дурлaсан магадгүй чиний хамгийн дотны хүн байна гэж бодоорой. Чамаас өөр хүн энэ блогт орохгүй магадгүй надаас өөр хүн ч орохгүй байж магад



Танихгүй охинд өгсөн миний гэгээн хайр
Танхилхан тэр бүсгүйг хайрлaсан ариун хайр
Тэнгэрт тултал бодсон тэнгэрлэг эрхэм хайр
Тив дэлхийг алгaсч дурлaсан холын хайр

Алдрай түүнийгээ бодож өнгөрөөсөн хайрын өдрүүд
Анх чамайг харж дурлaсан дурсамжтай өдрүүд
Амьдралдаа ингэж догдолж байгаагүй сүрдмээр өдрүүд
Арлын улсаас санаж хүсэмжилсэн уйтгарт өдрүүд

Мөрөн голын усыг хөлдөөж хайлуулсан дурлал
Мөдхөн уулзна гэсэн хүсэлтэй хүлээлттэй дурлал
Машид их тэнхээт хүний тэвчээрт дурлал
Монголоос өөр газараас дурлaсан алсын дурлал

Чамаас өөр хүн хараагүй харалган сэтгэл
Чөлөө завгүй өөрийг тань дүрслэх завгүй сэтгэл
Чамин үгээр л илэрхийлсэн өөрийн минь сэтгэл
Чанд орших алсаас бичих шүлэгчийн сэтгэл

Тэмүүлэх сэтгэлээ чамд барьж буй зүрх
Тэвчиж чадалгүй өөрийг чинь хайрлaсан зүрх
Тэтгэгдэх гэж айсуй өнчин ганцхан зүрх
Танихгүй охин чамдаа өгсөн хайрын зүрх

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү