
За тэгээд чамд үнэн ч дурлaсан өдрүүд үнэхээр халуухан өнгөрсөөр л байна. Би чамтай учрах өдрийг тэсэн ядан хүлээсээр л байна. Үргэлж дулаан байх чи бид 2 ын учирлыг олон хүн тэсэн ядан хүлээсээр л байгаа. 247
Хайрлаж хүлээх эзэнтэй би азтай хүн
Хардаж харамлах хүнтэй би олзтой хүн
Бодож санах сэтгэлтэй би тэнхээтэй хүн
Бадамлан асах зүрхтэй би жаргалтай хүн
Дурлаж шанaлж чадах би эмзэгхэн хүн
Догдолж гэгэлзэх үедээ би уйлдаг хүн
Гараас чинь атгаж би амжаагүй хүн
Гагцаагүй дурлaсан гэдгээ би мэдсэн хүн
Өөрөө мэдээгүй ч чи хайртай хүнтэй хүн
Өрөөлийг хайрлаагүйг чи надаас амсах хүн
Тэврэх сэтгэл дүүрэн ч чи алсад байгаа хүн
Тэнгэр ниргэсэн ч чи үргэлж бодогдох хүн
Одноос ч олон чи үнсүүлэх хувьтай хүн
Олноос ч онцгой чи зөвхөн миний хүн
Харь газраас бодогдох чи үнэхээр агуу хүн
Хөрст алтан дэлхийд чи л миний хайртай хүн
No comments:
Post a Comment