Одоо хангалттай

Зүгээр л байгаа байдал минь ийм байна. Надад яаг одоогийн байдлаар дутагдах гачигдах юм хөндлөнгийн хүний нүдээр харвал хайгаад ч олохгүй гэхдээ миний сэтгэл доторх энэ нэг тийм хаврийн тэнгэр үгүй ээ яаг өвлийн цасан шуургатай тийм харанхуй хүйтэн шөнө шиг байгаа тэхдээ энэ зовлонг би өөрөө миний шийдвэр өөрчлөх учираас эрт орой яглаагүй би аль болох өөрийг чинь мартхаар шийдсэн. С-д247


Олон өдөр хоног өнгрөөхдөө ганцхан чамайг боддог байв
Орчлон дээр надад дутуу зүйл гэвэл зөвхөн чи минь л байв
Ном зохиол дээр гардаг тэр жаргалтай төгсгөл намайг хамаарсангүй
Номхон дөлгөөн зандаа баригдан чамайг хүчилж зовоосонгүй
Анх чи надад амьдралын минь амин гол судас минь байжээ
Анхныхаан хайр гэтэгт ямар ч эргэлзээгүй бат итгэсэнээ
Хүн бүхэн ярьдаг тэр бүтэдгүй дурлалруу  шулуудан зориглож
Хүсэл бүхнээ бурханд шивнэж бүтэхгүй ч дотроо их санамжилж
Тоохгүй гэдгээ бараг хэлчээд байхад чинь залгаж баахан зовоосон
Тэнхээ муутай хайрын үгсээ тэмдэглэл болтол шившиж залхаасан
Хүүхэд насны гэнэн үерхэл арай эннээс ондоо байх
Хүүхэд тээлээ гэхэд чинь ч хайргүй болоогүй миний зүрх цээж
Чамаас яаг юуг ингэтлээ итгэл хүлээн харуулдана вэ
Чамтай хэдэн цагийг хамт үрчээд энд ингэж үгүйлнэ вэ
Яг үнэндээ чамайг хамааруулаад олон цагийг чинь би үржээ
Ямартай ч чамд хайртай байснаа би энд цохон тэмдэглэе

Өөр зүрх олоогүй ч гэсэн өөрийг чинь орхихоор шийдсэн
Өр нэмгэн дээрээ олон хүнийг мөн амраахаар зоргилсон
Би өөрт мэдрэгдсэн бүхнээ анхны хайрын шанлал гэж бодсон
Бас өөр хүнтэй учирхаас халширч энэ бүгдээс холдож амарсан
Дэндүү гэхэд даанч дэндүү богинхон учирал мөн удаан хүлээлт
Дэмий шахуу зүйл байсанд би хэнд ч юм битүүхэндээ хүүрнэнэ
Тэр өдөр учирал болоогүй хоромын төдий жижигхэн алдаанаас
Тээж авсан шарх минь хэзээ ч хэн ч арилгахгүй энэ цагаас хойш
Чамд ямар ч өө байхгүй чамайг намайг тоогоогүй ч гомдоогүй
Чиний цаашдын амьдралд садаа болж үнэхээр би амьдармааргүй
Нэгэнт сэтгэлийг чинь эзэмдэх хувь тохиол байгаагүй л биз дээ
Насан туршдаа чамтай зөвхөн зүүд нойрондоо л бүжнээ
Хүсэхгүй зүйлийг чинь хүчээр хийлгэх над сонирхол алга
Хүчлэхгүй байхыг чинь харсан сэтгэл зүрх чинь дураар болог
Өнөөдөрөөс эхэлж миний хэлэх үгсийг минь чи өөртөө бүү тусга
Өглөө нар мандахтай зэрэгцэн над шиг новшыг нэг мөсөн устга

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү