Cтилл ловэ юу

Анхны хайрын гал халууныг харам хайралсан ганц бүсгүйд
Гариг ертөнцийн дундах ганцаардалыг мэдрүүлэх гэсэн
Ганган чамин дэгжин хөөрхөн дур булаам миний гүнждээ
Амьдралын жам ёсыг алдалгүй дагуулсанд би талархий. С-дээ стилл ловэ
Чамайгаа санахын дээдээр санаж байна
Сар жилээр тоолон хүлээж сууна
Хэзээ ирэхийг чинь мэдэхгүй ч хаалга чагнан тарчилж
Хэрвээ ирэхгүй бол гэж бодхоор сэтгэл минь шанлаж
Аргадаж гуйж үзсэн адлаж бас муулж үзсэн
Ялгаа байхгүй ардаа юу үлдээснээ бодож зүхсэн
Анхны нандин мөч бүхэн чамд хямдхан хувцас шиг юм уу
Алдсан үед чи намайг орхихоор шийдэсэн гэж үү
Харцанд чинь тогтхийн тулд хүн төрлөөч умартаж үзсэн
Хамар доогуур чинь шургаж байхад сэтэглээ тэвчсэн
Үзүүр нь үл харагдах амьдралын аялалд ганцаардсан
Үхэж далд ороход ч бэлэн энэ орчлонд би бэлтгэгдсэн
Чамгүйгээр ямар ч гэрэл гэгээг төсөөлж чадаагүй харанхуй
Чадал минь хүрэхгүй учир надад ямар ч жаргалгүй
Үлдсэн насандаа өөрөө өөртэйгээ үнэндээ ханьсахгүйнэ
Өчүүхэн бодолдоо захирагдаж эндээс огт холдоогүй

Үнэн гэж байдаг бол үргэлж чамайг хайрлах нь үнэн
Үгээр хэлээд итгэхгүй бол үйлдээрээ үлдсэн насандаа үзүүлэхсэн
Атагхан бодолдоо залагдаж харалган загнасан байж магад
Алдаа болсон ч хамаагүй зөвхөн өөртөө л би  дарга
Нэг ч хором чамаас урвы гэж бодож байгаагүй
Байх ч үгүй гэж бодсон ч үнэхээр холдож чадаагүй
Чи уучил би ууг нь чамд л бүхнээ зориулсан
Чамайг гэсэн агуу хайранд чи битгий туучил
Ганцхан чи минь наддаа ганган дэгжин сайхан нь
Гадаа дотор ч харсан сэтгэл минь үргэлж тайван
Орондоо уйлсан Өдөр бүр чамайг явсанаас хойш
Ондоо хүний өвөрт чамайг жаргаж хэвтэснээс болж
Элэг зүрх бөөр нуруу бие махбодь чамаар дутаж
Эндээс л эхэлж байна чамгүйдэх миний ганцаардал
Бурхан юунд чамайг надад өгчөөд болоогүй байхад буцаачихваа
Бодвол намайг шийтгэж эсвэл чамд минь атаархаа юм болов уу даа

No comments:

Post a Comment

Чамд зориулаагүй гэжүү